2024-04-24
АНУ доллар 3,376.83₮
Ангилал: Нийгэм

ХАБЭА-н сарын аяны нээлт боллоо

2019-04-08 18:00:33

Дэлхий нийтээр 16 дахь жилдээ тэмдэглэх гэж буй энэ өдрийг угтан манай улс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор зохион байгуулж буй юм.Аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, МҮЭ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай.



Тусгаар тогтнолын талбайд болсон аяны нээлтэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон ажил олгогч, сургалтын байгууллагын төлөөлөл оролцож хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмыг танилцуулахын хамт хуулийн зөвлөгөө өгөх, ХАБЭА-н сургалт явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага, сургалтад хамрагдах сонирхолтой иргэдийг зөвлөгөө мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгууллаа.


Түүнчлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах тоног төхөөрөмжийг танилцуулах, барилгын аюулгүй ажиллагаа, даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Мөн нээлтийн үеэр иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, халамжтай холбоотой сонирхсон асуултад нь мэргэжлийн хүмүүс хариулт өгч, шаардлагатай үйлчилгээг үзүүлсэн юм.