2024-04-17
АНУ доллар 3,376.11₮
Ангилал: Дэлхий

Японд өчигдөр 4.9 магнитуд газар хөдөлжээ

2021-01-12 11:13:57

Өнөө өглөө Монгол-Оросын хил орчимд 6,8 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болсон. Тэгвэл өчигдөр Японы Мияко-Жима аралд 9:25 цагт 4.9 магнитуд газар хөдөлжээ. Энэ удаагийн газар хөдлөлт нь цунамигийн эрсдэлгүй байсан юм. 

IV балл – Тасалгаанд байгсдын олонхи, хээр гадаа яваа хүмүүсийн заримд нь мэдрэгдэх бөгөөд хүнд ачааны тэрэг өнгөрөхөд үүсэх хэлбэлзэл мэдрэгдэнэ. Цонх, хаалга, сав суулга тачигнана. Шал, хана чихарна. Тавилга чичирхийлнэ, дүүжлээстэй зүйлс сулхан савлана. Завдгай савтай шингэн зүйлс долгиолж, зогсож байгаа автомашинд түлхэлт мэдрэгддэг.

V балл – дунд зэргийн хүчтэй, унтагсдын олонхи нь сэрж, барилга бүхэлдээ доргиж, том хонх өөрөө цохино, зарим тогтвортой зүйлс хөмрөх буюу шилжинэ.