2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Дэлхий

БНСУ-ын иргэдийн 70 хувь нь вакцинд хамрагдах хүсэлтэй байна

2021-02-21 17:13:59

Өмнөд Солонгост явуулсан судалгаагаар тус улсын 10 иргэн тутмын долоо нь коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдахад бэлэн хэмээн хариулсан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 
 
Хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд 18-аас дээш насны мянган хүн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 71 хувь нь вакцинд хамрагдана гэж хариулсан байна. Харин оролцогчдын 19 хувь нь коронавирусийн вакцин тариулахгүй, 10 хувь нь эцсийн шийдвэрээ гаргаагүй гэж хариулжээ. 
 
Түүнчлэн судалгаанд оролцогчдын 71 хувь нь вакцинаас үүдэх гаж нөлөө гарч болзошгүй гэж санаа зовниж байгаа бол 26 хувь нь үүнд огт санаа зовохгүй гэж хариулсан байна. Мөн оролцогчдын 58 хувь нь коронавирустэй тэмцэх засгийн газрын хүчин чармайлтыг эергээр үнэлж байгаа бол 32 хувь нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. 
 
Энд дуулгахад, Өмнөд Солонгост коронавирусийн халдварын нийт тохиолдол 86128 бүртгэгдсэнээс 76513 хүн эдгэрч, 1550 хүн нас барсан байна.