2021-05-17
АНУ доллар 2,849.77₮
Ангилал: Эдийн засаг

Нүүрсний экспорт 439 сая ам.доллароор нэмэгджээ

2021-04-14 13:14:51


Монгол Улс энэ оны эхний улиралд нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.5 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс
  • Экспорт 2 тэрбум ам.доллар,
  • Импорт 1.5 тэрбум ам.долларыг эзэлж байгаа аж. 
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (60.4%) тэрбум ам.доллароор, экспорт 964.6 (93.1%) сая ам.доллароор, импорт 362.1 (31.2%) сая ам.доллароор тус тус өсжээ.

Экспорт өмнөх оны мөн үеэс өсөхөд,
  • Зэсийн баяжмалын экспорт 269.9 сая ам.доллар,
  • Нүүрсний экспорт 439.4 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. 
Гуравдугаар сарын байдлаар харвал: 
  • Экспорт 665.8 сая ам.доллар болж өмнөх сараас  28.8 (4.1%) сая ам.доллароор буурч, 
  • Импорт 601.4 сая ам.доллар болж, өмнөх сараас 138 (29.8%) сая ам.доллароор өсжээ. 
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 34.3 хувийг чулуун нүүрс, 33.6 хувийг зэсийн баяжмал эзэлж, Сингапур улсад экспортолсон барааны 96.6 хувийг чулуун нүүрс, ОХУ-д экспортолсон барааны 41.1 хувийг жонш эзэлсэн аж. 
 
Түүнчлэн экспорт өмнөх сараас 28.8 сая ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 25.9 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
 
 
 
 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо