2021-05-17
АНУ доллар 2,849.77₮
Ангилал: Нийгэм

Б.Сүндаръяа: Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртсөн 1000 гаруй эмэгтэй надад хандсан

2021-04-14 16:32:11

Тэрбээр хүний бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, заналхийлсэн, сүрдүүлсэн гэх үйлдлээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгуулахаар цагдаад хандаж байгаа ажээ.

Б.Сүндэръяа "Үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд, гарч ирлээ. Би анх 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцаж байсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Өнөөдөр энэ өргөдлийг өгөөд зогсохгүй цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичнэ. Асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо тохиролцохыг санал болгож байгаа. Би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан юм байна" гэж сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэллээ. 

Өмгөөлөгч "УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдуулан гурван удаагийн үйлдлээр нь гомдол гаргаж байна. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Эдгээр гомдол нь зөвхөн Б.Сүндэръяад хамаатай асуудал биш тул хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Хуулийн байгууллагаас хамгаалалт хүсэж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.