2021-05-17
АНУ доллар 2,849.77₮
Ангилал: Нийгэм

Ням гаригт ATM, ПОС, цахим худалдааны гүйлгээ бүрэн зогсохыг мэдэгдэв

2021-04-21 11:35:32

Төв банк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүд хийж байна.

Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд нэвтрүүлэх тул энэ хугацаанд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг мэдэгдлээ. Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох  бөгөөд банкуудын интернэт банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллах юм байна.