2024-04-24
АНУ доллар 3,376.93₮
Ангилал: Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагт шинээр 1 328 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас барлаа

2021-04-22 12:04:26

Коронавируст халдварын  сүүлийн 24 цагийн байдлаарх мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 1 328  шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол  26 692  боллоо.   Үүнээс нийслэлд 1 245, орон нутагт 80 тохиолдол бүртгэгджээ. Нийслэлийн хувьд төвийн зургаан дүүрэгт халдварын тархалт  буурахгүй өндөр хэвээр байна.

Харин орон нутагт Завхан 22, Өвөрхангай 1, Баянхонгор 5, Төв 10, Чойр 2, Ховд 2, Сүхбаатар 6, Дорнод 2, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол тус тус нэмэгджээ.
Өнгөрсөн 24 цагт 426 хүн эдгэрч нийт 13 772 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол  халдварын улмаас 5 хүн нас барж  нийт нас баралт 61 болжээ.

Тодруулбал 90, 48, 72, 61, 60 настай хүмүүс коронавирус халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Мөн 49 настай тархины гэмтэлтэй эрэгтэй коронавирусын  халдвар авч нас барсан байна.