2024-04-27
АНУ доллар 3,377.35₮
Ангилал:

Өрөөр барьцаалж колончлогчид хэн нь хэн бэ?

2018-09-11 14:22:01

 

Барууныхан Хятадуудыг “Өрөөр Барьцаалж Колончлогчид” хэмээн шүүмжилж Яу, дорой, буурай хөгжилтэй улсуудын хувьд Хятадад тавьсан өрөндөө газар нутгаа, эсвэл тусгаар тогтнолынхоо хэсгээс хумслан өгөх, алдах явдал гарсаар байгаа аж. Тажикстан улс Хятадтай хилэлдэг Горно-Бадахшанск бүс нутгийнхаа хэсгийг өрөндөө өгсөн талаар өмнө нь олон удаа мэдээллээр гарч  байсан. Харин өнөөдөр Хятадад их хэмжээний өртэй Шри-Ланк, Монтонегро, Жибүти, Киргиз, Папа-Нью Гвинеи, Самоа, Пакистан, Малдив, Лаос, Фижи, Монгол гээд улсуудын хувьд Тажикстаны араас орох нөхцөл бүрэлдээд байгаа талаар барууны хэвлэлүүд бичиж байна. Улсыг нь өрөнд оруулаад эрх баригчдад нь их хэжээний хахууль өгөөд л газар нутгийг нь, тусгаар тогтнолоос нь хэсэгчлэн авдаг нь Хятадуудын сонгодог арга аж.

Саяхан Шри-Ланк улс өрөндөө улс төр, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий гол боомтоо Хятадад 99 жилийн түрээсээр өгсөн мөн Африк тивийн Жибүти улс ч далайн нэг чухал боомтоо Хятадуудад алдхад хүрээд байгаа нь бодит байдал дээр тусгаар тогтнолоо ямар нэг хэмжээгээр алдаж буй хэрэг гэж үзэж байгаа аж. Хятадын өөрийнх нь нөлөө бүхий бүс нутаг болох өмнөд номхон далай дахь арлын Тонга, Ванатау зэрэг улсууд Хятадын цэрэг, эдийн засгийн зорилготой төслүүдийг хэрэгжүүлсээр байгаа нь бас л аргагүй байдалд орсон, өр зээлтэй холбоотой бөгөөд энэ нь Австралид ихээхэн түгшүүр төрүүлж буй нь харагдаж байна.
байна. Энэ нь үнэн байж болно, гэхдээ шинэ зүйл биш. Барууныхан, тэдний эрх ашгийг хамгаалагч ОУВС, Дэлхийн банк, Азин хөгжлийн банк өөрсдөө энэ л аргаар ядуу, буурай улс орнуудыг далд хэлбэрийн колончлолд оруулсаар ирсэн. Ёстой л нөгөө манайхны ярьдаг хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгчийн үлгэр л болж байгаа.

Газар нутгаа түрээс нэрээр өгөх, уул уурхай эсвэл эдийн засгийн чухал обьектоо гадныханд түр ашиглуулах нь улсынхаа тусгаар тогтнол, эрх ашгийг худалдаж, зарж идэж байгаа үйлдлийн халхавч гэдгийг түүх, олон улсын туршлага бидэнд харуулж байгаа юм. Монгол улс ч үүний араас явж байгаа бөгөөд Хятадаас их хэмжээний зээл авч эцэс нь тэдний сонгодог бодлогын бас нэгэн биелэл болох магадлал өндөр.