2020-05-25
АНУ доллар 2,801.20₮
Ангилал: Нийгэм

Ипотекийн найм болон таван хувийн зээлтэй иргэдийн анхааралд

Мэдэгдэлд "Коронавирус (Covid-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь Монголбанк, Сангийн яамтай хамтран иргэдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүллээ.

Ингэснээр зээлдэгч таны хүсэлтийн дагуу банкууд орлого нотлох баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийг 6 хүртэл сараар хүү хуримтлуулахгүй, зээлдэгчийн сар бүр төлөх нийт төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах нөхцөл бүрдлээ.

Иймд зээлдэгч та 2020 оны 5 дугаар сарын 1-ээс өмнө зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтээ тухайн банкны хүсэлт хүлээн авч буй сувгаар илгээж баталгаажуулна уу" хэмээн Монголын ипотекийн корпорациас мэдэгдэл гаргажээ.