2020-07-10
АНУ доллар 2,832.64₮
Ангилал: Дэлхий

Грэмми-2020: Кобид хүндэтгэл үзүүлэв

Яг одоо АНУ-ын Лос-Анжелос хотын Стэйплес центрт зохион байгуулагдаж буй 62 дох удаагийн Грэмми-2020 наадмын үеэр дуучин Алиса Кэйс тайзан дээр гаран цугларсан олонд Коби Брайантыг таалал төгссөнийг зарлаж, түүнд хүндэтгэл  үзүүлэн үг хэлжээ. Алиса Кэйс “Өнөөдөр энд цугласан уран бүтээлчдэдээ нэгэн таагүй мэдээгээ дуулгах гэж байгаадаа харамсч байна.

Учир нь өнөө өглөө Лос-Анжелос хот, Америк улс, өргөн уудам дэлхий баатраа алдлаа. Бид Коби Брайантын байгуулсан ордон дотор байна. Коби Брайант түүний охин Жианна болон аймшигт ослоор амиа алдсан тэр бүх хүмүүсийн төлөө энд байгаа хүмүүсийг, тэдний төлөө залбирч буй хүмүүсийг дотроо сайхан зүйлсийг бодон хайртай дотны хүмүүсээ алдсан тэднийг зовлонг хуваалцаасай гэж хүсч байна. Бид өмнө нь хэзээ ч энэ арга хэмжээг ингэж эхэлнэ гэж төсөөлж байсангүй. Бид одоо өөрсдийн дотроо мэдэрч буй тэр маш жижижг зүйлийг илэрхийлэх гэж байна” хэмээн дуугаа эхлүүлжээ. Тэрбээр Boyz II Men хамтлагийн дуучидтай хамтран гашуудлын дуу дуулжээ.

 

Дэлхийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд 20 улирал "Лос-Анжелес Лэйкерс" багийн төлөө зүтгэхдээ 18 удаа NBA-ийн бүх оддын тоглолтод сонгогдож, 5 удаа NBA-ийн аварга авч байсан, 2008 оны NBA-ын "Үнэ цэнэтэй тоглогч", Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын IV бичигддэг Коби Бийн Брайант 41 насандаа нисэх онгоцны ослоор амиа алдлаа.

Нисдэг тэргэнд өөр дөрвөн хүн явсан ба нэг ч хүн амьд үлдээгүй байна. Зорчигчдын дунд түүний хоёр дахь охин 13 настай Жианна Мариа Оноре Брайант  байжээ. Жианна аавынхаа үргэлжлэл болон сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. Коби дөрвөн охины аав бөгөөд бага охин нь 2019 оны зургадугаар сард мэндэлсэн юм. "Sikorsky S-76 helicopter” гэх хувийн нисдэг тэргээр зорчиж явсан ба ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Нүдээр харсан гэрчүүдийн хэлж байгаагаар нисдэг тэрэг маш хурдтай нисч, толгод мөргөн сүйрч, шатсан гэнэ. Осол Калифорнийн Калабасас хотын ойролцоо болжээ.

Коби Брайант нь эхнэр Ванисса Брайант болон охид болох Жианна, Наталиа, Бианка мөн саяхан төрсөн Капри нарынхаа хамт амьдардаг байсан юм.