2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал:

Google 10-р сарын 15-нд Pixel 4 болон бусад бүтээгдэхүүнээ танилцуулна

2019-09-18 08:37:44

Ирэх сарын 15-нд Google АНУ-ын Нью Йорк хотноо арга хэмжээ зохион байгуулж Pixel 4 болон бусад шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар болжээ. 
 
Уг арга хэмжээнээс хамгийн өндөр хүлээлттэй байгаа нь Pixel цувралын ээлжит ухаалаг утас бөгөөд албан ёсоор танилцуулагдаагүй ч гэсэн цөөнгүй мэдээллүүд ил болоод байна. Жишээлбэл, Pixel 4 нүүр царай болон хөдөлгөөн таних шинэ технологи, 6.23 инчийн OLED дэлгэц, гурвалсан камертай байх аж.
 
Харин бусад бүтээгдэхүүн гэдэгт Pixelbook 2 зөөврийн компьютер, шинэ ухаалаг спикер, үүлэн тоглоомын үйлчилгээ болох Stadia болон Google Wifi, Chromecast нарын сайжруулалт гэх зэрэг зүйлс багтах магадлалтай байна. Уг арга хэмжээн дээр танилцуулагдах бүтээгдэхүүн, үйлчилгээг бид цаг алдалгүй мэдээлэх болно.