2021-05-17
АНУ доллар 2,849.77₮
Ангилал: Эдийн засаг

Х.Батсуурь: Мөнгө хаана байна?

2021-01-13 13:07:20


Монголын засгийн газарт мөнгө байх ёстой! Төсвөөс гадуур 5 их наяд, Гадаадын зээл тусламж гээд 300-450 сая доллар гээд нийт 6 их наяд гаран төгрөгийг зөвхөн КОВИД-д зориулж гаргахаар болсон. Өнөөдөр манай гадагшаа гардаг гол экспортууд харьцангуй тасалдал багатай явж байгаа. Алт олборлолт, тушаалт түүхэн өндөр хэмжээнд 21 тонн давж он дуусхад 22-23 тонн хүрэх төлөвтэй байгаа. Гадаад валютын нөөц 3,8 тэрбум доллар хүрсэн цаашид өсч байгаа.

Монгол улсад мөнгө байгаа, байх ёстой, байхгүй бол яагаад байхгүй байгааг юунд зарцуулсныг тусгай аудит комисс гаргаж тогтоох хэрэгтэй болох нь. Ерөнхий сайдад Монгол улсын санхүүгийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл байна уу? Өрх бүрт олгоход шаардагдах 897 тэрбум төгрөг Ковид-д заориулан зарцуулхаар төлөвлөсөн мөнгөний 1/6-д ч хүрэхгүй. Мөнгө хаа байна???
 
Эдийн засагч: Х.Батсуурь