2021-05-17
АНУ доллар 2,849.77₮
Ангилал: Нийгэм

IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад хуульд нийцсэн гэрээ байгуулах шаардлага хүргүүлжээ

2021-04-13 13:50:51


Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас IPTV болон үүрэн холбооны оператор компаниуд гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан төлбөрийн нэхэмжлэл дээр сар бүр өөрийн холбооны багцын төлбөр буюу үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн тооцож байгаа нь хуульд үл нийцэж байна гэж үзжээ.

Энэ талаар тус байгууллагаас "Нийлүүлэгчээс гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг Үйлчилгээний гэрээний салшгүй гэрээ гэх нөхцөлийг оруулж, үүрэн холбооны багцын төлбөр, зээлийн төлбөрийг цугт нь тооцож байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дордуулж, эргэн төлөлтөд нь хүндрэл учруулж, улмаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээллийн жагсаалтад орох нөхцөлийг бүрдүүлж байна.

Монголбанкны зээлийн мэдээллийн санд орж байгаа хэрэглэгчдийн мэдээллээс үзэхэд Оператор компаниуд (Мобиком Корпораци ХХК, Мобинет ХХК, Юнител групп, Юнивишн ХХК, Скайтел групп, Скаймедиа корпораци, Жи Мобайл ХХК, ДДЭШТВ ХХК) хэрэглэгч нартай байгуулсан гар утас, төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан төлбөрийн нэхэмжлэл дээр сар бүр өөрийн холбооны багцын төлбөр буюу үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэн тооцож байна.

Мөн тус гэрээний нөхцөл нь холбогдох хууль тогтоомжид үл нийцэж байна" хэмээн албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна.
 
Тиймээс IPTV болон үүрэн холбооны оператор компаниудад хуульд нийцсэн гэрээ байгуулах шаардлага хүргүүлжээ.
 
 
Эх сурвалж: ШӨХТГ