2021-05-17
АНУ доллар 2,849.77₮
Ангилал: Эрүүл мэнд

742 хүнээс халдвар илэрч, ГУРВАН хүн нас барлаа

2021-04-15 11:38:57

Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагт цар тахалын нөхцөл байдал ямар байгаа талаар ээлжит мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа. Нийт батлагдсан тохиолдол 18565 болсон байна. 

Тухайн иргэд 72 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй хүмүүс байсан байна. 69 настай эмэгтэйн хувьд гуравдугаар сарын 18-ны өдөр гадаадаас ирж, гуравдугаар сарын 28-нд онош нь батлагдаж, цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад өнөөдөр нас барсан байна. 

Харин 72 настай эрэгтэйн хувьд гуравдугаар сарын 18-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд оноштойгоор нас барсан байна.  Ингэснээр нийт нас баралтын тоо 31 боллоо. Бусад шалтгаант нас баралт нэг бүртгэгдсэн байна. Тухайлбал СБД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан ковид-19 онош батлагдсан бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэртэй өвчтөн нас баржээ. 

Нийслэлд дээрх тохиолдлын 654 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт 88 тохиолдол бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 385 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.