Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын мэдээллийг хүргэлээ.
-Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Баянголд тав, Баянзүрхэд дөрөв, Сүхбаатарт зургаа, Чингэлтэйд тав, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна.
Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнд дархлаажуулаад байна гэлээ.
Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262.284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс сугалаа явуулж, гар утас бэлэглэж байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгосон. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Эрдэнэс Тавантолгой" ХК 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
2024-09-11 18:06:16Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг улсын төсөв, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана
2024-09-11 16:08:01Н.Учрал: 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуулийн багц шинэчлэлийг хийнэ
2024-09-11 15:31:09ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүнэ
2024-09-11 15:09:39Эрдэнэт үйлдвэрийн Т.Батмөнхийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний ам.доллар, эртний эдлэл зэргийг илр
2024-09-09 18:13:22Ц.ТОВУУСҮРЭН: ИХТ ИРГЭДЭД ОЙР, НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖООР ХАНГАГДСАН
2024-09-09 15:32:12Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл
2024-09-09 15:23:57Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
2024-09-09 15:21:39