2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Нийгэм

CU хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

2021-11-15 16:59:48

CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 15-ны 10:00 цагт Монголын хөрөнгийн бирж дээр албан ёсоор эхэллээ.
 
 
 
CU IPO хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 161%-тай биелж нийт 40 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж, 9,665 хөрөнгө оруулагч оролцож Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO болсон билээ. Анхдагч зах зээлийн арилжаанаас хувьцаа авч амжаагүй хөрөнгө оруулагчид хоёрдогч зах зээлийн арилжаанаас захиалга өгөх боломжтой бөгөөд та үнэт цаасны дансаа нээлгэсэн бол өөрийн бүртгэлтэй брокероор дамжуулан захиалгаа өгөх боломжтой.

Сэнтрал Экспресс Си Ви Эс компани нь нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөр CU конвиненс дэлгүүрийн салбарын тэлэлт, хоолны үйлдвэр, түгээлтийн төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.