2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

Ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

2018-11-12 09:37:16

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн  цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш буюу 13-нд  нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагастцас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
 
2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
 
Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 7 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.