2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Хөндөх сэдэв

“Rosneft”-ийн орлого III улиралд 8.1 хувиар, цэвэр ашиг нь 38.7 хувиар өсөв

2021-11-16 07:59:49


ОХУ-ын Төрийн өмчит газрын тос, байгалийн хийн компани “Rosneft” компани III улиралд 32.2 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаа тайлагналаа. Тус компанийн орлого өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна.

Харин цэвэр ашиг нь 38.7 хувиар өсөж, 4.3 тэрбум ам.доллар болжээ. Олон улсад газрын тосны үнэ өндөр байгаатай холбоотойгоор ОХУ-ын Газрын тос, байгалийн хий олборлогч компаниудын ашиг III улиралд өсөөд байна.
“Rosneft” компани газрын тос болон байгалийн хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд байгаа аж. Өдөрт үйлдвэрлэх газрын тосны хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсөж, 3.9 сая баррель болжээ.

Харин байгалийн хийн үйлдвэрлэл нь 23.2 хувиар өсөж, 182.2 тэрбум куб метр болсон байна. Эрэлт цаашид өссөнөөр эрчим хүчний салбар дахь супер цикл үргэлжилнэ гэж “Rosneft” компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.
Мөн эрэлтийг хангахын тулд шинэ төслүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм байна. Оны эхний есөн сарын байдлаар “Rosneft” компани 9.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.