2024-04-20
АНУ доллар 3,376.74₮
Ангилал: Нийгэм

ХОРООНЫ ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙН ДУНДАХ “АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ИЛТГЭЛ, УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛНО

2021-11-15 17:02:25

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Хамтарсан багийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга барил, сайн туршлагыг харилцан солилцох, нийслэлийн 171 хорооны хамтарсан багийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Асуудал Шийдэл” ур чадварын уралдаан 2021 оны 11 дүгээр сарын 16 өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдана.
 
Нийслэлийн 9 дүүрэг, 171 хорооны хамтарсан багийн 1140 гишүүдийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэг, шилдэг зөвлөгөө мэдээлэл, сайн туршлагаа харилцан солилцох, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой энэхүү уралдаан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.
 
Ур чадварын уралдаанд 9 дүүргийн 171 хорооны Хамтарсан баг өрсөлдөн 8 хороо шалгараад байна.
Үүнд:
- СХД 36-р хорооны хамтарсан баг
- ХУД 16-р хорооны хамтарсан баг
- ЧД 14-р хорооны хамтарсан баг
- БХД 2-р хорооны хамтарсан баг
- БГД 22-р хорооны хамтарсан баг
- СБД 5-р хорооны хамтарсан баг
- БЗД 26-р хорооны хамтарсан баг
- НД 8-р хорооны хамтарсан баг
 
Мөн "Асуудал шийдэл" илтгэлийн уралдааны 2-р шатанд шалгарсан 5 шилдэг илтгэлийг 2021 оны 11 сарын 16-ны өдөр хэлэлцүүлэх юм.