2024-04-16
АНУ доллар 3,376.45₮
Ангилал: Нийгэм

НГБХЗХГ-аас “Зөрчлийн хэрэг” гарын авлагыг гаргалаа

2021-10-16 15:09:24

Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийн улсын байцаагч нарын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хийж гүйцэтгэх өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлэхэд зориулсан “Зөрчлийн хэрэг” гарын авлагыг Хуульч, сургагч багш Г.Оюунболдтой хамтран хийж гүйцэтгэлээ.
 
Гарын авлагын бүтцэд тусгагдсан хүрээнд холбогдох материалуудыг боловсруулж, энэ төрлийн хэрэг зөрчлийг илрүүлэх, үзлэг хийх, шалгах, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны онцлогууд, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх болон тайлан тэмдэглэл хөтлөх, бэлтгэхэд анхаарах асуудлууд зэргийг сайн туршлага, бодит жишээ, баримт дээр тулгуурлан боловсруулснаараа онцлог юм.