2024-04-26
АНУ доллар 3,377.44₮
Ангилал: Нийгэм

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САЙН ДУРЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ, ОРОН НУТАГТ ТҮШИГЛЭСЭН САЙН ДУРЫН ҮЙ

2021-11-02 13:19:08

ЗГХА ГБХЗХГ-ААС ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САЙН ДУРЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ, ОРОН НУТАГТ ТҮШИГЛЭСЭН САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.
 
ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр 2021 оны 8-р сард орон нутагт сайн дурын үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар хангах суфервайзэрүүдийг сургаж, нийслэлийн хэмжээнд 300 гаруй Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтанг бэлтгэсэн.
 
Агентлагийн даргын 2021 оны 10 дугаар сарын 21 ны өдрийн А/142 дугаар тушаалаар 21 аймаг, 330 сумыг хамруулан Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтнуудыг мэргэшүүлэн сургах сургалтыг зохион байгуулах, орон нутагт түшиглэсэн сайн дурын үйл ажиллагааг дэмжих ажлуудыг зохион байгуулан үр дүнг тайлагнан ажиллахыг үүрэг болгосон.
 
Уг тушаалын хэрэгжилтийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 2021 оны 10 дугаар сарын 26 аас 11 дүгээр сарын 10 ны өдрүүдэд хуваарийн дагуу 6 удаагийн сургалтыг үндэсний хэмжээнд 21 аймаг, 330 сумын 18-аас дээш насны сайн дурын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залуучууд, иргэдийг “Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан”-аар бэлтгэх сургалтыг МУБИС-ийн НААЗТэнхмийн багш нартай хамтран зохион байгуулж байна. Сургалтаар аймаг, сумын хэмжээнд 2021/11/29 ны байдлаар 8 аймгийн 200 гаруй сайн дурын ажилтан хамрагдаад байна.
 
Тус сургалтын үр дүнд орон нутагт хүүхэд, залуучуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сайн дурын ажилтны санаачилгыг дэмжих, урам зориг өгөх замаар залуучуудын оролцоонд түшиглэсэн сайн дурын үйл ажиллагааг дэмжин ажиллах бөгөөд орон нутагт түшиглэсэн ашгийн бус Сайн дурын үйл ажиллагааны төсөл шалгаруулан улсын хэмжээнд 5 төсөлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.