2022-01-28
АНУ доллар 2,849.22₮
Ангилал: Нийгэм

Олон Улсын хөтөлбөрийн СУРГАГЧ БАГШ бэлтгэх сургалтыг орон даяар зохион байгуулж байна

2021-11-09 13:22:33

Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, Өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эх оронч залуу” арга хэмжээг зохион байгуулах тухай Агентлагийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/124 дүгээр тушаал батлагдсан.
 
Уг тушаалын хэрэгжилтийн хүрээнд “MAX COURAGE” Эр зоригийн түүхээрээ эссэ бичих чадвар эзэмшүүлэх Олон Улсын хөтөлбөрийн СУРГАГЧ БАГШ бэлтгэх сургалтыг 2021 оны 10 дүгээр сарын 26-30 ны өдрүүдэд 330 сум, 9 дүүргийн сургуулийн нийгмийн ажилтнууд, Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг хамруулан "Хувь хүний хөгжлийн Алсын Хараа институт"-тай хамтран зохион байгуулж байна. Сургагч багш нар аймаг сумынхаа хүүхэд залууст сургалтаа хүргэх, сургалтаар дамжуулан эр зоригийн түүхээр эссэ бичүүлж шалгаруулах ажлыг орон нутагтаа зохион байгуулах юм. Шалгарсан эсээг аймаг орон нутгийн түвшинд шалгаруулан 2-р шатны уралдааныг үндэсний хэмжээнд зохион байгуулан шалгарсан эр зоригийн түүхийн эссэг Олон Улсын хөтөлбөрт явуулах юм.
 
MAX COURAGE” Эр зоригийн түүхээрээ эссэ бичих чадвар эзэмшүүлэх Олон Улсын хөтөлбөрийн СУРГАГЧ БАГШ бэлтгэх сургалтад 300 гаруй багш, нийгмийн ажилтан, Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
 
Цаашид Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагчдад бусдыг хайрлан хүндэтгэх, эх оронч, эерэг хандлагатай байх тухай агуулгыг багтаасан сургалт зохион байгуулах, хувь хүний хөгжлийн сургалтаар дамжуулан зөв төлөвшил, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх, залуучуудын бие хүний онцлог, өгөгдөл, төрмөл авьяас чадварыг үнэлэх, ажил мэргэжлийн зөв сонголтын талаар зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг 2021 оны 11 дүгээр сарын 11 ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөж байна.