2022-12-07
АНУ доллар 3,423.26₮
Ангилал: Эдийн засаг

Сүүлийн нэг сарын хугацаанд “Рио Тинто” компанийн хувьцааны үнэ 8 орчим хувиар өсчээ

2021-12-31 13:27:10

“Рио Тинто” компанийн хувьцааны үнэ өслөө. Монгол Улсын “Оюу Толгой” ордын төслийг 3.2 тэрбум ам.доллароор “дахин төлөвлөсөн”-тэй холбоотойгоор хувьцааных нь үнэ 0,8 хувиар ийнхүү өсөв.

“Оюу Толгой”-н ордын ил уурхайн бүтээн байгуулалт 2011 онд эхэлсэн бөгөөд 34 хувийг нь Монгол Улсын Засгийн газар, харин үлдсэн 66 хувийг нь “Туркойз Хилл Ресурс” /Turquoise Hill Resources/ компаниуд хамтран эзэмшдэг. “Рио Тинто” бол “Туркойз Хилл Ресурс” компанийн 50.8 хувийг эзэмшдэг бөгөөд эзэмшигчдийн нэрийн өмнөөс үйл ажиллагааг нь удирдан чиглүүлдэг.

Рио тинтогийн хувьцааны үнийн тойм Сүүлийн зургаан сарын хугацаанд төмрийн хүдрийн үнэ огцом унасны улмаас “Рио Тинто” компанийн хувьцаа 22 хувиар унасан. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд “Рио Тинто” компанийн хувьцааны үнэ 8 орчим хувиар өссөн.