2022-05-23
АНУ доллар 3,119.92₮
Ангилал: Нийгэм

С.Амарсайхан: Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 20-30 мянгад хүрсэн ч хөл хорих шаардлагагүй гэж үзэж б

2022-01-19 15:06:38

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр "УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс халдварын тохиолдол нэмэгдвэл хөл хорио тогтоох тухай санал гаргасныг Засгийн газрын шийдвэр мэтээр ташаа мэдээлэл олон нийтэд тархжээ. Засгийн газар, УОК өнгөрсөн зунаас иргэдийн хөл хөдөлгөөнийг хорихгүйгээр бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхааран ажиллаж байна.

Омикрон хувилбарын тархалт өндөр байгаа хэдий ч эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр УОК анхааран ажиллаж, хорих хаахыг урьтал болгохгүй. Цаашид өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 20-30 мянгад хүрэх ч эрсдэл байгаа гэх урьдчилсан тооцоо гарч байна. Тэгсэн ч шууд хөл хорих, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаа.

Хэрэв эмнэлийн ачаалал нэмэгдэж, халдварын тохиолдолд хяналтаас гарах хэмжээнд хүрвэл тухайн үед нь хорио цээр, хязгаарлалтын тухай асуудлыг ярихаас өөр аргагүй. Тиймээс ард, иргэд маань омикрон хувилбар хөнгөн тусдаг гэж санаа амарч болохгүй. УОК хариуцлагыг өндөржүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Мөн БНХАУ-ын Эрээн хотод 935 чингэлэг байснаас өнөөдрийн байдлаар 470 орчмыг татан аваад байна. Үлдсэн чингэлгийг ирэх долоо хоногт багтаан татан авч дуусна. Цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлж, галт тэрэгний өргөн царигаар ачаа, барааг татан авах ажлыг эхлүүлэхээр БНХАУ-ын талтай ярилцаж байна" гэлээ.