2022-05-23
АНУ доллар 3,119.92₮
Ангилал: Дэлхий

“Amazon” ажилчдынхаа цалинг 350 мянган доллар хүртэл нэмэгдүүлэв

2022-02-08 16:02:09

“Amazon” компани технологийн ажилчдынхаа үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн тухайгаа өчигдөр мэдээлсэн бөгөөд 160 мянгаас 350 мянган ам.доллар болсон байна.

“Өнгөрсөн жил хөдөлмөрийн зах зээлийн хувьд онцгой өрсөлдөөнтэй байлаа. Бид төрөл бүрийн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр шилдэг боловсон хүчинг ажиллуулахуйц өрсөлдөх чадвартай хэвээр байхын тулд цалин хөлсөө мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр шийдсэн” гэж “Amazon” компани Блүүмбергт мэдэгджээ.

Үндсэн цалингаас гадна нөхөн олговорын хамрах хүрээг нэмэгдүүлж, хувьцааны шагнал олгох хугацааг өөрчилсөн байна. “Amazon” компани ажилчдаа тогтвортой авч үлдэхийн тулд хувьцааны шагналын аргыг түлхүү ашигладаг ба үндсэн цалин бага байсан ч ажилчдаа авч үлдэж чадна гэж найдаж буй ажээ. Гэвч харамсалтай нь 2021 онд хувьцааны үнэ буурч, ердөө 2.4 хувиар өссөн байна.

Цахим худалдааны акул компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар дэлхийн хэмжээнд 1.6 сая хүнийг ажлын байраар хангасан. Үүнд цагийн үнэлгээтэй агуулахын ажилчид болон тогтмол цалинтай оффис ажилчид багтана. “Amazon” компани АНУ дахь агуулахын ажилтнуудаа цагт 15 ам.доллараар цалинжуулдаг. Тэгвэл өнгөрсөн оны есдүгээр сараас 18 ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Цар тахлын үед тус компани ложистикийн үйл ажиллагаандаа их хэмжээний мөнгө зарцуулж, олон зуун мянган хүнийг ажилд авч, шинээр ажилд орсон хүмүүст ч урамшуулал олгосон байна.





Эх сурвалж: ALJAZEERA