2024-11-12
АНУ-ын доллар 3,410.72₮
Ангилал: Засгийн газар

Сургууль, цэцэрлэгүүд энэ сарын 14-нөөс танхимаар хичээллэнэ

2022-02-09 14:00:18

Засгийн газрын өнөөдрийн /2022.02.09/ хуралдааны үеэр халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 14-нөөс буюу ирэх даваа гарагаас  сургууль,  цэцэрлэгийн  сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр болсон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээллэв.
 
Харин Хууль зүйн дэд сайд Б.Солонго:
 
-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан, төрийн зуун хувь өмчит банк. Хөгжлийн банкны онцлог бол хөгжлийн зээл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор, 2011 онд тусдаа бие даасан хуультайгаар байгуулагдсан. 2017 онд Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын хуулийг баталснаар тус банкны үйл ажиллагаанд илүү бие даасан байдал бий болгох, цаашдаа засаглалыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт орж байсан.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөгжлийн банкны хуулиар Хөглжлийн банк нийт санхүүжүүлэгчдийн дүнгийн дор хаяж 60 хувиас Монгол Улсын экспортыг дэмжсэн зээл олгох ёстой. Зориулалт нь хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг санхүүжлүүллэх зориулалттай байгуулагдсан.

Сүүлийн үед банкны үйл ажиллагаа доголдсон, чанаргүй зээлийн үлдэгдлийн асуудал яригдаж байна. Өнөөдрийн мэдээллээр нийт 3.1 их наядын зээлийн багцтай нийт 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлдэгчид хамрагдах эрсдэлтэй байна. Үүнтэй холбоотой нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. 14 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад явж байна. Тухайлбал, АТГ-д 10, Эрүүгийн цагдаагийн газарт -3 гэх мэтчилэн асуудал шалгагдаж байна.

Хөгжлийн банкнаас мэдээлснээр, шүүхийн шатанд мэдэгдэл гаргахад маш их хугацаа алдаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Хамгийн ихдээ нийт 69 сард шүүхэд маргаан шийдэгдэж байна. Мөн шүүхээр шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байна.

Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу нийт 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байна. Эдгээр зээлдэгчийг хуулийн байгууллагуудтай хамтарч шалгана. Нэгдүгээр сарын сүүлээр 52 аж ахуйн нэгжийн зээлийг АТГ-д шалгуулах хүсэлт өгсөн. Ерөнхий сайд хуулийн байгууллагыг бүхий л байдлаар дэмжихээ тэмдэглэсэн.