Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян албан тушаалаас буухаасаа өмнө танилцуулсан илтгэлдээ, энэ жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтыг тав орчим хувьд тавьснаа танилцууллаа. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил гурав орчим хувьд хүрч унасан нь 1970-аад оноос хойших хамгийн сул үзүүлэлт байсан.Бүрэн эрхээ өнгөрсөн аравдугаар сарын Коммунист намын хурлаар сунгаж чадсан Ши Жиньпин энэ хурлаар удирдлагын шинэ багаа бүрдүүлэн ирэх таван жилд ажиллана. Түүний шинэ баг эдийн засгаа сэргээхийн тулд олон улсад экспорт буурч байгаа болон АНУ-Хятадын технологи, аюулгүй байдлын маргаанаас үүдсэн тарифын өсөлт, баруунд үйлдвэрлэсэн чипийг олж авахад Бээжинд хүндрэл үүссэн зэрэг олон сорилттой нүүр тулна.
Хятадын хэрэглээний зардал хөл хорио тавигдсанаас хойш эрчимтэй сэргэж байгаа бөгөөд ОУВС зэрэг байгууллага тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ жил 4.4 хувьд хүрнэ гэж тооцоолж байна.ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
“Эрдэнэс Тавантолгой” ээлжит арилжаагаар 32 мянган тонн нүүрс худалдаална
2023-03-06 16:30:12Ч.Маралмаагийн жолоодох эрхийг 3 жилээр хасч, зорчих эрхийг нь хязгаарлажээ
2023-03-06 16:26:39“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2023-03-06 16:21:15"Арилжааны банкаар дамжсан 2542 зээлийг хэлэлцэнэ"
2023-03-06 14:10:24Хятад эдийн засгийн өсөлтөө 5% орчимд хүргэх зорилт тавив
2023-03-06 11:15:13Багануурын уурхай түүхэндээ хамгийн их борлуулалт хийжээ
2023-03-06 10:09:04Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлажээ
2023-02-06 11:52:52