2024-05-03
АНУ доллар 3,380.31₮
Ангилал: Нийгэм

Өнөөдөр болох үйл явдал

2018-11-13 08:37:17

09.30 цагт МУИС-ийн Номын санд “Монгол улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ”-г танилцуулах арга хэмжээ болно.
10.30 цагт МҮЭХ-ны Төв байранд Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн жолооч галд өртөж, 97 хувийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл хийнэ. Утас:88007709
11.00 цагт “Norphei Art gallery”-д “Мэргэжлийн боловсрол - Миний сонголт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
12.00 цагт УДЭТ-аас өөрийн байрандаа 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99199794
13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
13.30 цагт ГХЯ-нд Хичээнгүй сайд,  Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99111851
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт АСЕМ-ын зардалд хийсэн аудитын тайлангаар төсвийн мөнгө завшсан гэх хэрэгт буруутгагдсан албан тушаалтнууд мэдээлэл хийнэ.
11.30 цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан талаар мэдээлэл хийнэ.