2024-05-23
АНУ-ын доллар 3,381.48₮
Ангилал: Уул уурхай

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2023-03-06 16:21:15

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
    ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
 
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 5.17, 5.18, 6.8.2 дахь заалтыг тус тус  үндэслэн “Эрдэнэс МонголХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
 
1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:
 
1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан;
 
1.2. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй байх;
 
1.3 сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;
 
1.4. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
 
1.5. Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүү, аудитын байгууллагад ажиллаж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн) байвал давуу тал болно;
 
1.6. Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно;
 
1.7. Үнэт цаас, хөрөнгө оруулалт, аудит, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй байх (олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно).
 
          2. Хуулийн чиглэлээр:
 
2.1.  Эрх зүйч мэргэжилтэй, хуульч цолтой /хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй/, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, бизнесийн эрх зүй, компани, арилжааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, тус чиглэлээрээ 15-аас доошгүй жил ажилласан;
 
2.2. Хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, туслалцаа, өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажилласан, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, удирдах ажлын туршлагатай байх;
 
2.3. сүүлийн 8-аас доошгүй жил томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;
 
2.4. 3-аас доошгүй бизнесийн төсөлд хамтран оролцож амжилттай хэрэгжүүлсэн байх;
 
2.5 Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
 
3. Уул уурхайн чиглэлээр:
 
3.1 Геологи, уул уурхайн ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, Зөвлөх инженер, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;
 
3.2. сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан байх;
 
3.3. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
 
3.4 Уул уурхайн чиглэлээр үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
 
3.5 Уул уурхайн томоохон төсөл, үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно;
 
3.6 Уул уурхайн салбарт төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. 
 
4. Хөрөнгийн удирдлагын чиглэлээр:
 
4.1 Бизнесийн удирдлага, эдийн засаг, хөрөнгийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;
 
4.2. Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй байх /олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;
 
4.3 Сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай, үүний   5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;
 
4.4. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
 
4.5 Хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
 
4.6 Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд, үнэт цаасны зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн) байвал давуу тал болно;
 
4.7 Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
         
Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
 
1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, ажлын туршлагатай байх.
 
2. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн болон хувийн аливаа нэг холбоогүй байх;
 
3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй  нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
 
4. Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
 
5. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон нэгдлийн бусад оролцогчдод эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;
 
6. компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх.
 
7. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
 
8. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
 
9. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
 
10. Эрдэнэс Монгол нэгдлийн оролцогч компани, харьяа үйлдвэрийн газарт ажилладаггүй байх;
 
11.Гадаад хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
 
12. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
 
13. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх:
 
14. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
 
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
 
  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд;
  8. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд.                                                 
      
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
 
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 04 дүгээр  сарын 06ы өдрийн 11:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, 14-06 тоот өрөөнд хүлээн авна.
 
Анхаарах зүйлс:
 
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.
 
 
 
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ЗАСАГЛАЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО