2024-07-13
АНУ-ын доллар 3,381.05₮
Ангилал: Уул уурхай

"Оюутолгой" өнөөдөр "үүц"-ээ задална

2023-03-13 10:19:53


     Дэлхийн хэмжээний "Оюутолгой"-н гүнийн уурхайн байнгын ажиллагаа өнөөдөр (2023.03.13) 13:00 цагт эхэлж, үнэ цэн нь нэмэгдэх түүхэн мөч ирж байна.

Гүнийн уурхайн нээлтийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" компанийн удирдлагууд оролцоно.

"Оюутолгой"-н нийт баялгийн 80 гаруй хувь газрын гүнд оршдог. Гүнийн уурхайн цогцолбор байгуулж, хүдрийг блокчлон олборлох аргаар олборлож, газрын гадарга руу тээвэрлэх юм.

"Оюутолгой" 2030 он гэхэд дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай болохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ.

Ил болон гүнийн уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэх бөгөөд ирэх таван жилд дунджаар 350,000 орчим тонн зэс олборлох тооцоо гаргасан билээ.