“Оюутолгой” компани өнөөдөр (2023.05.03) 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүнийн уурхайн олборлолтын явцаа танилцууллаа. Тус компани эхний улиралд Оюутолгойн бүлэг ордын эрдсийн өндөр агуулгатай хэсгийг агуулсан гүнийн уурхайн олборлолтыг аюулгүй эхлүүлсэн. Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ олон улсын бусад уурхайн зарцуулдаг усны хэмжээнээс доод түвшинд хадгалжээ. 2023 оны нэгдүгээр улиралд 312 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулсан байна.
“Оюутолгой” компани 21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлснээр нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүнийн уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллах нөр их ажил өрнөж буй аж. Тус хамт олон 2028-2036 оны хооронд, гүний уурхайд хэдэн зуун хүдэр буулгуур тэсэлснээр дээрх зорилтод хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.
Оюутолгой уурхай Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" группийн амжилттай түншлэл, хамтын зүтгэлийн үр дүн билээ.
"БИД ОДООГИЙН ТҮНШЛЭЛ, НЯГТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, АМЛАЛТАА БИЕЛҮҮЛНЭ"
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР:
-Бид 2023 оны эхний улиралд өөрсдийн төлөвлөгөөний дагуу зорилтоо биелүүлж, түүхэн үйл явдлыг хамтдаа бүтээлээ. Өнгөрсөн гуравдугаар сард бид хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд, орон нутгийн удирдлагууд, Оюутолгойн хамт олон, гэрээт ажилтнууд, бүхий л цаг үед хамтран ажилласан зөвлөхүүд, түншүүд болон орон нутгийн ард иргэдийн хамт Оюутолгойн Гүнийн уурхайн олборлолтын нээлтийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Бидний бүтээсэн энэхүү амжилт дан ганц бидний бус, харин "Оюутолгой"-д хүч хөдөлмөрөө зориулсан ахмад, дунд, залуу үе болон түншүүдийн маань их ажлын үр шим билээ. Цаашид бизнесээ үргэлжлүүлэн, аюулгүй, тогтвортой, ашигтай ажиллуулах арвин үйлс биднийг хүлээж байна. Бид цаашид техник, технологийн чадавхыг бэхжүүлэхийн сацуу манлайллыг дэмжих замаар бизнесээ хөгжүүлж, хүний нөөц, орон нутаг, байгаль орчны чиглэлээр өгсөн амлалтаа биелүүлэн ажиллах болно. Гагцхүү бид одоогийн түншлэл, нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласнаар тус амлалтаа биелүүлэх юм" гэв.
Үйл ажиллагааны тайлан
Үйлдвэрлэлийн мэдээлэл
2022 оны нэгдүгээр улиралд хийгдсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.49 хувь ба 0.40 хувь) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны нэгдүгээр улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 41 хувиар өссөн. Өнгөрөгч улиралд гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн ба тус хугацаанд 1.36 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.7 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.43 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.6 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
Гүний уурхайн төслийн мэдээ
Оюутолгой зардлаа 1,6 тэрбум доллароор нэмэх санал гаргажээ
2023-11-06 15:28:55Н.Цэрэнбат: Оюутолгойн татварын маргаан арбитрын шүүх дээр үргэлжилж байгаа
2023-10-10 16:31:37Оюутолгойн асуудлыг Лондонгийн Арбитрын шүүхээр хэлэлцэнэ
2023-08-01 13:35:37“Эрдэнэс Оюу Толгой” ХХК Улсын Мэдээлэл Зүйн XXXVII олимпиадыг хамтран зохион байгууллаа
2023-05-08 14:08:53Засгийн газар, "Рио Тинто"-гийн арбитрын маргаан түдгэлзсэн хэвээр байна
2023-05-03 11:21:46Эрдэнэс Оюу Толгой ХХК Монголын Математикийн 59-р олимпиадыг хамтран зохион байгууллаа
2023-05-02 11:06:20Эрдэнэс Оюу Толгой ХХК Улсын Химийн олимпиадыг хамтран зохион байгууллаа
2023-04-28 13:04:04