2024-04-28
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Эдийн засаг

Эрээн хотод Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээгджээ

2024-01-08 11:42:12

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” нээгджээ.

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд Хятад, Өвөр Монгол, Орос, Пакистан, Энэтхэгийн 150 гаруй ААН өөрийн орны бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байгаа юм байна.

Харин Монгол Улсаас 50 гаруй ААН арьс ширэн цүнх, савхин хүрэм, ноолуур, сарлагийн хөөвөр, булган дээл, гоёл чимэглэл, алт мөнгө, зэс эдлэл, арьсан гутал, монгол дээл, хантааз хүрэм, булган малгай зэрэг бараа бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлжээ.

”Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” энэ сарын 14-ийг дуустал үргэлжлэх аж.

 

Эх сурвалж: МҮХАҮТ