Япон улсад энэ сарын нэгэнд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.08/ амиа алдсан хүний тоо 276-т хүрч, 240 гаруй хүн сураггүй болж, 565 хүн гэмтэж бэртээд байна. Баруун бүсийн хотуудад 100 гаруй хөрсний гулгалт болж, хэд, хэдэн гол замуудыг хаажээ.
Эрэг орчмын эрчим хүч аажмаар сэргээгдэж байгаа хэдий ч ундны усны нөөц хомсдолтой хэвээр байна. Ишикава мужид өнгөрөгч ням гарагт их хэмжээний цас орж, цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд хоол, хүнс болон тусламжийн бараа хүргэх ажилд хүндрэл учруулж, хугацаа их алдаж байгааг аврах багийнхан мэдээлжээ. Мөн бямба гарагийн орой Ишикава мужийн Сузу хотод нурсан байшингаас 90 гаруй насны эмэгтэйг 124 цаг ажиллаж, эсэн мэнд аварсан байна. И
шикава мужийн албаныхны мэдээлж байгаагаар нийт 1390 барилга, байгууламж эвдэрч сүйрсэн аж. Гал сөнөөгчид болон эрэн хайх, аврах багийнхан Анамизү хотод нурсан байшингийн дор дарагдсан байж болзошгүй есөн хүнийг аврахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байгааг мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ
Лифтэнд байсан нүцгэн хүүхдийн эцэг эхийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
2024-05-28 14:16:34БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024-05-28 14:12:47Сонгогч мэдээллээ үнэн зөв эсэхийг шалгах заавар
2024-05-28 14:03:41Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарчээ
2024-05-28 14:00:44Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна
2024-05-28 13:47:43Ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгджээ
2024-05-28 13:34:05Саналын хуудас дээр хүйсээр сөөлжлүүлэн бичих тал дээр зарим тойрогт маргаан эхэлжээ
2024-05-28 12:08:46