2024-04-29
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Нийгэм

"Баавгай болохсон" кино "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртэв

2024-01-09 11:10:52


"Баавгай болохсон" уран сайхны кино 47 дахь удаагийн Сан Паулугийн олон улсын кино наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртлээ.

Тус кино наадмын залуу найруулагчдын уралдаант энэ хэсэгт нийт 117 кино өрсөлдсөн юм. Тэгвэл шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт Серби найруулагч Эмир Кустурица ахалжээ. "Баавгай болохсон” кино энэ сарын 12-ноос бүх кино театруудын дэлгэцнээ гарах ба Физикийн шинжлэх ухаанд хорхойссон 15 настай хүүгийн тухай өгүүлдэг аж. Мөн өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг хөнджээ.



 

Эх сурвалж: "Зууны мэдээ"