2024-04-28
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Эдийн засаг

2023 онд манай улс $15.2 тэрбумын бараа, түүхий эд экспортолж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч

2024-01-10 13:37:49


Гадаад худалдааны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг экспортын 665,273, импортын 309,431 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ) гаргаснаа танилцууллаа.

2023 оны урьдчилсан гүйцэтгэлд Монгол улс дэлхийн 160 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж 2022 оны мөн үеэс 3.2 тэрбум ам.доллар буюу 15 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 5.9 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Өнгөрсөн онд манай улс экспортод 15.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасныг өмнөх жилийнх нь мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өссөн үзүүлэлт юм. 

зураг


Экспортын өөрчлөлт хамгийн тод ажиглагдаж байгаа барааны төрлийг авч үзвэл

  • эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.6 тэрбум ам.доллароор буюу 24.7 хувиар,
  • амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүний экспорт 134.5 сая ам.доллароор буюу гурав дахин нэмэгджээ. 
зураг


2023 оны урьдчилсан гүйцэтгэлд эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 81 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 91.2 хувь, Швейцарт 4.4 хувь, БНСУ-д нэг хувь тус тус ногдож нийт экспортын 96.6 хувийг дээрх орнууд эзэлж байна.
 

зураг



 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар