2024-04-28
АНУ доллар 3,377.35₮
Ангилал: Улс төр

"Хөрөнгө оруулалтын хуулийг 2024 оны сонгуулийн дараа иргэдээрээ хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын даргад

2024-01-10 12:50:59


Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр/2024.01.10/ өрөөнд нь орж, хүлээлгэн өгчээ. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Г.Занданшатартай ҮАБЗ-д хамт ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлээч гэдгийг УИХ-ын даргад хэллээ.

Газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд нарийн эмзэг асуудлыг 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томсгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол шинэ бүтцээрээ уг хуулийг хэлэлцүүлэх талаар хэллээ.

1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн 100 мянган долларыг 2013 оны 100 мянган доллар гэж үргэлжлүүлж, толгой эргүүлсэн юм яриад байна.

100 мянган долларын босго байхгүй болбол хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газрыг эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь. Тиймээс 2024 оны сонгуулийн дараа иргэдээрээ хэлэлцүүлэх асуудлыг ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовниж, АН-ын гишүүдийн төлөөлөл болсон залуусын хамт УИХ-ын даргын өрөөнд орж уулзаж, хэллээ" гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын дарга таны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүлээж авлаа. Хүлээж авах ёстой