2024-05-21
АНУ-ын доллар 3,381.28₮
Ангилал: Боловсрол

2024 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд

2024-04-29 10:22:08

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ/2024-2025/

Тавигдах шаардлага:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 90+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс, тавдугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Тавигдах шаардлага:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 08-29 ны өдөр хүртэл цахимаар явагдана.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

•Монгол улсын иргэн байх;
•Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
•Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
•Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурж байгаагүй байх.

Бүртгэл 2024 оны тавдугаар сарын 3-ны өдөр хүртэл цахимаар явагдана.

ТАЙВАНЫ БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ИРҮҮЛСЭН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас 13 монгол оюутанд тэтгэлэг олгохоор болжээ.

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, сахилга бат сайтай байх.

Доорх нөхцөлд бүртгүүлэх боломжгүй

  • Цагаач иргэн эсвэл Тайваний иргэн
  • Тайваний их дээд сургуульд элссэн, суралцаж буй болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан оюутан хамрагдахгүй, гэхдээ төгсөх ангийн оюутан эрдмийн зэрэг ахиулан суралцахаар хүсэлт гаргаж буй тохиолдолд энэ заалтад хамаарагдахгүй.
  • Хүсэлт гаргагч нь өмнө нь Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан оюутан.
  • Тайваний их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургууль хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар солилцоогоор суралцаж байсан хос (хос дипломтой) эрдмийн зэрэгтэй оюутан.
  • Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутны нийт тэтгэлэг авсан хугацаа нь таван жилээс хэтэрсэн.
  • Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт эсвэл Тайваний Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэг авах эрхээ хасуулсан оюутан.
  • Тайваньд суралцах хугацаандаа Тайваний төрийн байгууллагууд болон сургуулиудын тэтгэлэгт давхар хамрагдаж байсан бол уг тэтгэлэгт хамрагдахгүй. Гэхдээ уг тэтгэлэгт хамрагдсан боловч тэтгэлгийн хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцэхгүйн улмаас сургуулиас сурагчид нэмэлт тэтгэмж олгох нөхцлийг үүнд хамааруулахгүй.
  • Тайваний тэтгэлэгт хүсэлт гаргагч нь суралцах сургуулийнхаа журмын дагуу бүртгэлээ хугацаанд нь хийлгэсэн байх шаардлагатай

Бүртгэл 2024 оны тавдугаар сарын 31-ний 12:00 цаг хүртэл явагдана.