Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн 23 тойрог байгуулахаар боловсруулжээ. Сонгуулийн тойрог байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулжээ.
Тодруулбал, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байхаар, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго зорилтыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан боловсруулсан байна.
Үүнд:
2020 онд нийслэлийн 9 дүүрэг нийт 923,389 сонгогчтой байсан бол 2024 онд урьдчилсан байдлаар 1,092,020 болж өссөн байна. Нийт сонгогчийн тоо 171 мянга буюу 15.7 хувиар нэмэгдсэн. Энэ нь 2024 оны нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг байгуулахад нэг нэр дэвшигчид ногдох тоог дараах байдлаар тооцоолон гаргасан гэсэн үг. Сонгогчийн хувьд:
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид сонгуулийн тойрог тогтоож, мандатыг батлахдаа сонгогчийн тоонд уялдуулах ёстой гэсэн саналыг хэлж байлаа. Тухайлбал, Багахангай дүүрэг 1 мандатад 3023 хүн байхад Хан-Уул дүүрэг 29 мянга буюу арав дахин их хүн амтай байгааг тодотголоо. Улмаар төлөөллийн тоо тухайн тойргийн хүн хүн амтай уялдах нь зөв гэдэг байр суурийг зарим төлөөлөгч илэрхийлж байсан юм. Тэгвэл зарим төлөөлөгчийн хувьд нийслэлийн төвлөрлийг бууруулах Засгийн газрын бодлогын хүрээнд дагуул хотуудад ногдох мандатын тоог нэмэх ёстойг сануулав.
Эх сурвалж: НИТХ
“Эрдэнэс Тавантолгой" ХК 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
2024-09-11 18:06:16Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг улсын төсөв, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана
2024-09-11 16:08:01Н.Учрал: 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуулийн багц шинэчлэлийг хийнэ
2024-09-11 15:31:09ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүнэ
2024-09-11 15:09:39Эрдэнэт үйлдвэрийн Т.Батмөнхийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний ам.доллар, эртний эдлэл зэргийг илр
2024-09-09 18:13:22Ц.ТОВУУСҮРЭН: ИХТ ИРГЭДЭД ОЙР, НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖООР ХАНГАГДСАН
2024-09-09 15:32:12Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл
2024-09-09 15:23:57Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
2024-09-09 15:21:39