Хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, иргэд, ААН-д их хэмжээний хохирол учруулах гэж байсныг илрүүлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Урьдчилсан байдлаар 170,000 орчим евро буюу 600 сая орчим төгрөгийн валютыг улсын хилээр энэ оны гуравдугаар сард нэвтрүүлж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны гурван банкны салбарт хуурамч еврог солиулж, мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулжээ. Уг хэрэгт 5-6 монгол, гадаадын гурав, нийт 10 иргэн шалгагдаж байна.
Хуурамч еврогийн дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд алдаа заахгүй, энгийн хүний нүдээр харахад ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсныг мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ мэтээр иргэдийг залилах, хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах эрсдэлтэй байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя" гэж мэдээллээ.
Лифтэнд байсан нүцгэн хүүхдийн эцэг эхийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
2024-05-28 14:16:34БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024-05-28 14:12:47Сонгогч мэдээллээ үнэн зөв эсэхийг шалгах заавар
2024-05-28 14:03:41Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарчээ
2024-05-28 14:00:44Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна
2024-05-28 13:47:43Ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгджээ
2024-05-28 13:34:05Саналын хуудас дээр хүйсээр сөөлжлүүлэн бичих тал дээр зарим тойрогт маргаан эхэлжээ
2024-05-28 12:08:46