2024-05-17
АНУ-ын доллар 3,381.05₮
Ангилал: Нийгэм

М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзлээ

2024-05-01 11:30:26


Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргалаа. Хуралдаанаас М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн нь үнэн. Гэхдээ МОНАДА-г түүнд олгогдсон тодорхой эрхүүд буюу хариуг нь тодорхой заасан хугацааг хэтрүүлэн мэдэгдсэн гэж үзэв. Мөн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал түүний барилдах эрхийг түр түдгэлзүүлж, хамтран ажиллахыг санал болголоо. Хэрэв М.Бадарч үүнийг хүлээн зөвшөөрч, өөрт нь тухайн бодисыг хэн өгсөн зэргийг үнэн зөвөөр нь мэдүүлбэл оноосон шийтгэлийг бууруулах буюу нэг жилээр багасгах боломжтойг дурдлаа.

Хуралдааны үеэр М.Бадарчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, спортын тайлбарлагч С.Шижирбат “М.Бадарчийн шинжилгээний хариу 35-36 хоногийн дараа ирсэн. Уг нь бол 10 хоног, цаад тал нь 20 хоногийн дараа ирэх ёстой. Харин ингэж оройтсон нь WADA-гийн дүрмээр шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болно” гэж хэлсэн. Харин Улсын арслан М.Бадарч “Тухайн үедээ надад даваагаа наймаалцчих гэж 800 сая төгрөгийн санал ирсэн. Тийм болохоор тэр хүмүүсийн талаар хардлага байгаа” хэмээн хуралдааны үеэр өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.