2024-05-17
АНУ-ын доллар 3,381.05₮
Ангилал: Хөндөх сэдэв

“Алтанбулаг” чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 77 хувьтай байна

2024-05-01 12:21:33

ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорын хойд үүд болох "Алтанбулаг" боомтын бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын оргил үе эхлэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна.
 
"Алтанбулаг"-ийн чөлөөт бүсийн боомтоор  зорчигч болон ачаа тээврийн, дэд бүтцийн гэсэн иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор баригдаж буй юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дууссанаар тус боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан хэллээ.
 
"Алтанбулаг" боомтын бүтээн байгуулалтын ажил 2020 оноос эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна.
 
Одоо "Алтанбулаг" хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил ид өрнөж байна.
 
Энэ хүрээнд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үериин ус зайлуулах хоолой барина