2024-05-20
АНУ-ын доллар 3,381.65₮
Ангилал: Нийслэл

Х.Нямбаатар: Хотын өнгөтэй, өөдтэй бүх газрыг “Эрэл“-ийн Б.Эрдэнэбат авсан

2024-05-06 15:55:47


Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр зарим үүрэг даалгаврыг өглөө. Энэ үеэр хэлэхдээ,

"Өнөөдөр "Эрэл"-ийн газрыг чөлөөлнө. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат Монголын ард түмний боломжийг энэ насан туршдаа идэж хэрэглэж, эцэст нь гадаадын казинод аваачиж Монголын уул уурхайн бүх баялгийг устгасан ГЭМТ ХЭРЭГТЭН. Стадион тойрсон газар "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатынх. Зүүн 4 замыг тойрсон бүх газар Б.Эрдэнэбатынх. Хотын өнгөтэй, өөдтэй бүх газрыг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат авсан.

Өвөрхангай аймгийн Уянга сумын газрыг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат сүйтгэсэн. СОТ-2-ыг бас л авсан. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад, яагаад 800 метр газраа чөлөөлөхгүй байгаа юм. Өнөөдөр гэхэд чөлөөл. Маргааш би очиж шалгана" гэв.