2024-05-20
АНУ-ын доллар 3,381.65₮
Ангилал: Улс төр

Залруулга: Н.Цэрэнбат миний бие Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болно

2024-05-07 14:26:22

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх Н.Цэрэнбатыг Сонгуулийн тухай хууль зөрчиж байж болзошгүй гэх мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор залруулга хийв.Тодруулбал,түүнийг бүсчилсэн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд орон нутагт ажиллах үеэрээ сонгуулийн сурталчилгаа хйиж байна гэх мэдээлэл гарсан бөгөөд үүнийг тэрбээр үгүйсгэв.

Тэрбээр, миний бие Намсрайн Цэрэнбат нь Монгол Улсын ЗГХЭГ-ын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх ажлын хэсгийн гишүүнээр Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад энэ өдрүүдэд ажиллаж байна.

Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уг ажлыг сонгуулийн сурталчилгаа хийн хууль зөрчиж байна зэргээр санаатайгаар олон нийтэд буруу, ташаа мэдээлэл өгч байгаа учраас залруулга хийе.

Залруулгад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгийг хавсаргасан болно.

Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын аливаа хууль, тогтоомжийг зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулж буйгаа мэдэгдэж, СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ болохоо илэрхийлье гэсэн юм.

"БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"-ИЙГ НЭР ЗААСАН АЙМГУУДАД ТАНИЛЦУУЛАХ ХҮСЭЛТИЙГ САРЫН ӨМНӨ ХҮРГҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 481 дүгээр тогтоолоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, хэлэлцүүлэх ажлаар Завхан, Говь-Алтай, Увс аймагт дөрөвдүгээр сарын 17-25-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх Н.Цэрэнбат нар зохион байгуулах шийдвэрийг Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар баталжээ.Тиймээс цахим хуудас болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэл нь ташаа болохыг мэдэгдэв.