Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа.
Ажлын хэсэгт 19 нам, хоёр эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1,370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
Лифтэнд байсан нүцгэн хүүхдийн эцэг эхийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
2024-05-28 14:16:34БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024-05-28 14:12:47Сонгогч мэдээллээ үнэн зөв эсэхийг шалгах заавар
2024-05-28 14:03:41Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарчээ
2024-05-28 14:00:44Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна
2024-05-28 13:47:43Ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгджээ
2024-05-28 13:34:05Саналын хуудас дээр хүйсээр сөөлжлүүлэн бичих тал дээр зарим тойрогт маргаан эхэлжээ
2024-05-28 12:08:46