2024-07-27
АНУ-ын доллар 3,380.79₮
Ангилал: Нийслэл

Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарчээ

2024-05-28 14:00:44


Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу "Алтай хотхон" орчимд хур борооны улмаас авто болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг байсан.

Улмаар тогтсон усыг соруулах арга хэмжээ авч ажилладаг байв. Тэгвэл тус байршилд борооны ус зайлуулах 437 метр шугам угсарчээ.