“Сонгууль-2024” 2024 оны зургадугаар сарын 28-ний өдөр болно. Харин гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд оршин суугаа улсынхаа Элчин сайдын яамны байранд очиж саналаа өгөх учиртай. 

Сонгуулийн ерөнхий хорооноос саналаа өгөх иргэн таны мэдээлэл зөв байгаа эсэхийг шалгахыг анхааруулж байна. 

https://election.burtgel.gov.mn/ result хаягт хандаж, регистрийн дугаараа хийж, бүртгэлтэй хаягаа оруулснаар та мэдээллээ үнэн зөв байгаа эсэхийг шалгах боломжтой ажээ. Хэрэв бүртгэлд буруу, алдаатай байвал МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ цонхыг даран имэйл хаяг, утсаа оруулан тайлбар бичих цонх нээгдэж, зөрүүтэй мэдээллээ засуулах боломжтой юм байна.