2024 оны тавдугаар сарын 28-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна .Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 850 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Лифтэнд байсан нүцгэн хүүхдийн эцэг эхийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгчээ
2024-05-28 14:16:34БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024-05-28 14:12:47Сонгогч мэдээллээ үнэн зөв эсэхийг шалгах заавар
2024-05-28 14:03:41Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарчээ
2024-05-28 14:00:44Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулна
2024-05-28 13:47:43Ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгджээ
2024-05-28 13:34:05Саналын хуудас дээр хүйсээр сөөлжлүүлэн бичих тал дээр зарим тойрогт маргаан эхэлжээ
2024-05-28 12:08:46