2024-05-16
АНУ-ын доллар 3,381.38₮
Ангилал: Нийгэм

ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгджээ

2018-11-19 10:43:57

Халдварт өвчнөөр өвчлөгчид  эхний аравдугаар сард 34.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2395-аар буурчээ. Үүнээс гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2668-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2179-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 222-оор,  вирүст хепатитаар өвчлөгчид 44-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Мөн цусан суулгаар өвчлөгчид 2137-оор, мөөгөнцөрөөр өвчлөгчид 168, тэмбүүгээр өвчлөгчид 48-аар өссөн тухай холбогдох албаныхан мэдээлсэн аж. Түүнчлэн Улаанбаатар хотод 2018 оны аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол гараагүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 266 байна.