2024-05-08
АНУ доллар 3,381.38₮
Ангилал: Улс төр

Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид хүргүүллээ

2018-12-03 14:38:06

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Зам, тээврийн хөгжлийн сайд ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон гэдэг үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсийг Ерөнхий сайд хүлээн авч Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр санал хүргүүлсэн. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ. Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газар танхимын зарчмаар ажиллах тухай Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн_ мөн Засгийн газрын гишүүн аливаа асуудлаар албан ёсны байр суурь илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэсэн заалтыг зөрчиж Засгийн газрыг огцруулах санал гаргасан гишүүдийг дэмжиж гарын үсэг зурж саналаа өгсөн учраас Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу түүнийг үүрэг ажлаас нь чөлөөлөх санал гаргасан. Үүнийгээ мөн Ерөнхийлөгчтэй  зөвшилцөхөөр илгээсэн" гэлээ.