2024-05-16
АНУ-ын доллар 3,381.38₮
Ангилал: Нийгэм

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2018-12-04 11:30:58

УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2018.12.04/ хуралдаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл болон  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Гэвч тус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70 хувь нь дэмжигдлээ. Ингээд тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.